Мотоциклтой малдаа яваад сураггүй болсон иргэний цогцосыг голоос олжээ

Мотоциклтой малдаа яваад сураггүй болсон иргэний цогцосыг голоос олжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Цэцүүх багийн "Цэцүүхийн-Ам" гэдэг газарт тус сумын харьяат иргэн Г нь долдугаар сарын 30-ны өдөр мотоциклоор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг долдугаар сарын 31-ний өдрийн 14:08 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч, Жаргалант сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй иргэн Г/65 настай, эрэгтэй/ нь Идэр голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:08 цагт тус багийн Мухарын-Ам гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 14 км/-аас цогцосыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд