Туул тосгонд 380 вольт цахилгаан дамжуулах тулгуур багана унажээ

Туул тосгонд 380 вольт цахилгаан дамжуулах тулгуур багана унажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Туул тосгонд өчигдөр /2024.08.01/-ний 19:00 цагийн орчимд 380 вольт цахилгаан дамжуулах тулгуур багана унажээ. Тодруулбал, өчигдөр орсон борооны улмаас айлын гэр, хашаа Туул голын үерийн усанд автаж, улмаар цахилгаан дамжуулах тулгуур багана унасан байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан оройн 20:00 цагт тухайн байршилд очжээ. Ийнхүү “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилчдыг дуудан хүчдэлийг салгуулж, тухайн айлын гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээллээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын автозамын урд талд өчигдөр /2024.08.01/-ний 19 цагийн орчимд хоёр иргэн үерийн усанд боогджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан үерийн усанд боогдсон хоёр иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.

Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр аадар бороо, бороо үргэлжлэн орох тул иргэд та бүхнийг цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд