Адуунд явахаар гэрээсээ гараад сураггүй болоод дөрөв хонож буй иргэнийг хилчид олжээ

Адуунд явахаар гэрээсээ гараад сураггүй болоод дөрөв хонож буй иргэнийг хилчид олжээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн иргэн Б нь 2024 оны наймдугаар сарын 01-ний өдөр 08.00 цагт гэрээсээ адууны эрэлд гарч, сураггүй болсон байна.

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн 1492 дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс 2 км зайд “Бор даваа” нэртэй газар морин уналгатай иргэн Б-г зүг чигээ алдан төөрсөн байдалтай явсныг Хилийн цэргийн 0192 дугаар салбараас томилогдсон эрэл хайгуулын бүлэг наймдугаар сарын 04-ны өдрийн 13.15 цагт илрүүлжээ.

Улмаар Дорнод аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газар, ар гэрт нь мэдэгдэн, тухайн иргэнд анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. Тус иргэнийг 2024 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 22.10 цагт ар гэрээс нь сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу Дорнод аймгийн хэмжээнд эрэн хайж байсан аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд