Элсэн чихрийн дотоодын  хэрэглээний 50 хувийг хангах үйлдвэртэй болно

Элсэн чихрийн дотоодын хэрэглээний 50 хувийг хангах үйлдвэртэй болно

Монгол улс жилдээ 70,0 орчим мянган тонн буюу 145,0 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихрийг импортлон дотоодын хэрэгцээгээ хангадаг.

ХААК ТӨХХК-ийн ажилтан: "Манай байгууллага БНХАУ-ын “Чайна Камк Инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиролцон санамж бичиг байгуулсан. Одоогоор ажлын хэсэг байгуулах ажил эхлээд байгаа. Бидний зүгээс дотоодын элсэн чихрийн хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахаар зорьж байна. Гэхдээ хэзээ үйлдвэр босох эсэх нь цаг хугацааны асуудал болсон" гэсэн юм.

Элсэн чихрийн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын зэрэгцээ чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд