Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд таван байршилд 3700 метр замын ус зайлуулах шугам, 1090 метр үерийн суваг шинээр барьж буй.
Ажлын явц өчигдрийн байдлаар 70 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “Шунхлай ШТС-ын бууринд Дунд голын эргийн хамгаалалтын 210 метр даланг угсарч дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажил хийнэ. Мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын үерийн хамгаалалтын барилга байгууламж угсралтын ажлын хүрээнд 350 метр урт үерийн сувгийг засаж байгаа ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна” гэв.
Борооны ус ихээр тогтдог дараах зургаан байршилд ус зайлуулах шугам хоолой хийхээр болжээ. Тодруулбал, Нарны гүүрний урд хэсэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Яармаг, 22-ын товчоо, Тахилтын нүхэн гарц, Төмөр замын төв буудалд ус зайлуулах шугам хоолой хийхээр болсон байна.