Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Парис 2024" олимпын наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас жүдо бөхийн төрөлд ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртээд буй.
Тэрбээр энэ даваа гарагт эх орондоо газардсан бөгөөд хэвлэлд өгсөн яриандаа "Бид хоол зүйч, сэтгэл зүйчгүй явсан. Онлайнаар холбогдож зөвлөгөө авсан" хэмээн дурдсан. Түүний энэ яриа олны анхаарлыг татаж, холбогдох албаны хүмүүсийг шүүмжлэлд хүргээд байна.
Иймд МҮОХ олимпод явах багийг хэрхэн, ямар зарчмаар сонгосон эсэх мэдээллийг хүргэж байна.
Товч: Тухайн улсаас хэдэн тамирчин олимпод оролцох эрх авснаас хамаарч түүний 50 хувьтай тэнцэх тооны албаны хүмүүсийг багт дагалдуулан явуулах журамтай.
ОЛИМПЫН НААДМЫН МАНДАТЫГ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?
Олимпын наадмын мандат буюу Olympic Identity and Accreditation Card нь ОУОХ-оос батлагдсан тусгай журмын хүрээнд олгогддог наадамд оролцогсдын хамгийн том бичиг баримт юм. Ингэхдээ тухайн улсаас эрх авсан тамирчдын тоотой уялдуулан албаны хүмүүсийн эрхийг олгодог.
Тухайн улсын албаны хүмүүст ногдох мандатын тоо нь нийт эрх авсан тамирчдын 50%-тай тэнцүү байдаг. Энэ зарчмын дагуу Монгол улсаас 32 тамирчин эрх авч оролцож буй тул нийт 16 албаны хүн буюу team officials мандат олгогдсон болно. Үүнд МҮОХ-ны штабын ажилчид, шигшээ багийн дасгалжуулагчид, эмч, хөдөлгөөн засалч зэрэг бүх албан хаагчид хамаарна.
Олимпын эрх авсан спорт холбоод нь дээрх журмыг үндэслэн нийт тамирчдын тооны 50%-д багтаан албаны хүмүүсийн жагсаалтаа гаргаж, мандатаа захиалдаг. Зарим спорт нь жингийн ялгаатай, мөн олон өдрийн турш үргэлжилдэг бол албаны хүмүүсийн мандатыг солигддог (transferable) байдлаар зохицуулдаг. Үүнтэй уялдуулан жүдо, чөлөөт бөх зэрэг спортын дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн мандатыг төлөвлөсөн.