Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2024 оны наймдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулна. Соёлын биет бус өвийн долоон ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 10 гаруй гадаадын улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцохоор болсон.
Фестивалийн үеэр энэ чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд Сүхбаатарын талбай-"Тайж хайрхан"-ы бэл гэсэн чиглэлд үйлчлэх юм.
Наймдугаар сарын 16-18-ний өдрүүдэд 08.00-22.00 цаг хүртэл үйлчилгээнд явна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр нийтийн тээврийн үйлчлэх замын зураглал