Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсжээ

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсжээ

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өслөө.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.5 хувь,өмнөх оны эцсээс 4.4 хувь,өмнөх сараас 0.1 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Инфляцын түвшин буюу хэрэглээний  бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 7 дугаар сард 9.2 хувь гарсан бол 2024 оны 7 дугаар сард 5.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнө хоны мөн үеэс 3.7нэгж хувиар буурсан байна.Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (35.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар (60.4%) тус тус нөлөөлсөн байна.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд