Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туул гол руу сэлэхээр ороод эргэж гарч ирээгүй 23 настай эрэгтэйг хайж байна.
Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.