Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГЗБГЗЗЕГ-ын хариуцан ажиллуулдаг нийслэлийн 4 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт суурилуулсан байнгын ажиллагаатай станцуудын өгөгдөл хувиарлалтын (GNSS-CORS) NTRIP удирдлагын програм хангамж бүхий серверт 2024 оны наймдугаар сарын 10-ны өдөр цахилгааны хэлбэлзлээс үүдэлтэй гэмтэл гарчээ. Улмаар систем хандалтын доголдол үүссэн тул нийт 43 станцын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар тасалдсан болохыг мэдэгдэв.
Иймд та бүхэн тус газрын байнгын ажиллагаатай станцын бодит агшны засвар дамжуулалтыг (RTK) ашиглахаар төлөвлөсөн хээрийн хэмжилтийн ажлуудаа тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж зохион байгуулахыг хүсье хэмээн албаныхан мэдээллээ.
Үүссэн нөхцөл байдлыг судлан, холбогдох арга хэмжээг авч станцын хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байгаа аж.