Хуучин формоор шинэ хувцас солилцох боломжтой

Хуучин формоор шинэ хувцас солилцох боломжтой "100 форм" аян өрнөж байна

Хуучин формоор шинэ хувцас солилцох боломжтой "100 форм" аян өрнөж байна. Та хүүхдийнхээ багадсан формыг VIVI Kids&Moms-ын  салбарт очин хандивлаж, VIVI Kids-ээс 50 мянган төгрөгийн үнэ бүхий хувцас бэлгэнд авах боломжтой аж.

Хандивлах формны шаардлага: 

  • 1-3-р ангийн форм,
  • Эмэгтэй бол 1 сарафан, хөх өнгийн 1 цэнхэр (цагаан) цамц
  • Эрэгтэй бол 1 пиджак, 1 өмд (хөх өнгийн), 1 цамц цэнхэр (цагаан өнгө)

Үлдээж буй хуучин дүрэмтийг хүлээн авах бяцхан сурагчдад ээлтэй байх үүднээс хандивлах формоо угааж, индүүдэн, нөхөн оёх шаардлагатай хэсгүүдийг сайтар шалгаад, хичээлд өмсөхөд бэлэн болгоорой гэж дэлгүүрийн дүгээс уриалсан байна. 

Форм хүлээн авах байршил:

  • Улсын их дэлгүүр /5 давхарт/
  • Zaisan hill /5 давхарт/
  • EMART Хан уул /1 давхарт/
  • EMART 10-р хороолол /3 давхарт/

Формыг энэ сарын 9-ний өдрөөс 23-ны хооронд хүлээн авах аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд