Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс онцлох зүйлс юу байна? -
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор УИХ-ын 126 гишүүн монголчуудыг төлөөлөхөөр сонгогдсон билээ.
Олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын намаас Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж ажиллуулах улс төрийн манлайллыг хэрэгжүүлж, хамтарсан Засгийн газрыг байгуулсан.
Тэд улс оронд тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг хамтран илүү үр дүнтэйгээр шийдвэрлэхээ илэрхийлж бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр тогтвортой хамтран ажиллах зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээг гурван намын дарга үзэглээд амжив.
Хамтарсан Засгийн газар гурван намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Тэгвэл хамтарсан Засгийн газар бидэнд юу амлаад байна вэ? Тэдний мөрийн хөтөлбөрөөс онцлох заалтуудыг хүргэж байна.
- Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд,
- Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд,
- ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгон тусгажээ.
Энэхүү хөтөлбөрт бодлогын үндсэн 4 чиглэлийг тодорхойлж, тэдгээрийн хүрээнд тус бүр 4 зорилго, нийт 593 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр амласан байна.
ИРЭХ 4 ЖИЛД МЕТРОТОЙ, ДҮҮЖИН ТЭЭВЭРТЭЙ, ИПОТЕКИЙН ОРОН СУУЦТАЙ БОЛНО
Бүсчилсэн бодлогын хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт, ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннель болон төр захиргааны нэгдсэн байрыг барьж ашиглалтад оруулна гэжээ. Мөн төрийн алба хаагчдыг орон сууцжуулж 17.7 км метроны төслөө дуусгана. Мөн LRT, BRT дүүжин тээвэртэй болгоно.
ШИНЭ ДЭД БҮТЭЦ, ДАГУУЛ ХОТТОЙ БОЛЖ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХОТ БАЙГУУЛНА
Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-аас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.
МЕГА ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ
- Гашуунсухайт-Ганцмод”,“Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал
- Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц
- Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц
- Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц
- Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр
- Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам
- Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам
- Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц
- Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор
- Зэс боловсруулах цогцолбор
- Гангийн үйлдвэр
- Газрын тос боловсруулах цогцолбор
- Оюу толгой төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэр
- Үндэсний хиймэл дагуул зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ
Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг нэг оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ.
ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ДҮНГ ЖИЛ БҮР НЭМНЭ
- Ахмад настныг шинэ ур чадварт сургах, ажил, хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.
- Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжинэ.
- Тэтгэврийн хэмжээг инфляц, хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.
“ХҮҮХДИЙН МӨНГӨ” ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Цалинтай эх, эцэг” нийгмийн хамгааллын бодлогыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоно.
Эхчүүдэд зориулсан төрөлжсөн нийгмийн цогц үйлчилгээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ
Их, дээд сургуулийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний анги, байгууллагад хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цахимаар, зайнаас суралцах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
Хот, суурин газрын сургууль, цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэх “Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги”, “Гэрт ойр сургууль/цэцэрлэг-хамгийн сайн сургууль/цэцэрлэг” арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмнэ.
Зайнаас, цахимаар, цагаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулна.Тогтвортой ажлын байрыг шинээр бий болгосон жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар, эдийн засгийн бодлогоор дэмжинэ
Төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ. Орлого багатай иргэдийн нэмэлт орлогын эх үүсвэрээс авах татварыг бодлогоор бууруулна.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ЖИЛ БҮР 6 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВЬД ТОГТВОРТОЙ БАЙЛГАНА
Эдийн засгийн өсөлтийг жил бүр 6 ба түүнээс дээш хувьд тогтвортой байлгах, инфляцыг 5 хувиас бага түвшинд хадгалах бодлогыг баримталж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ.
Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана. Банкны салбарын реформыг үргэлжлүүлнэ.
-Татварын орчныг сайжруулна
- Татварын суурь тогтолцооны тогтвортой байдлыг хангах зарчим баримталж, бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.
- Татварын орчныг олон улсын стандартад үе шаттайгаар нийцүүлж, цахим татварын тогтолцоог сайжруулна.
- Жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, татварын орчныг сайжруулна.
- Бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтална.
- Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлэн ажил олгогч, даатгуулагчид харилцан өгөөжтэй байх эрх зүйн зохицуулалтыг нэвтрүүлнэ.
- Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа уян хатан, хөнгөлөлттэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг дэмжих татварын таатай орчин бүрдүүлнэ.
-Шахмал түлшний зах зээлийг либералчилж, үнийг үе шаттай чөлөөлж, эрчим хүчний олон станцууд барина хэмээн тусгажээ.
Байдрагийн усан цахилгаан станц | Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх усан цахилгаан станц болон бусад сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлнэ. |
Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц | Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах, говийн бүсэд эхний ээлжид 300 МВт болон түүнээс дээш хүчин чадалтай цахилгаан станц барьж, ашиглалтад оруулан дотоодын хэрэгцээг бүрэн хангана. |
Чойрт 100 МВт салхи, 40 МВт цэнэг хураагуурын төслийг хэрэгжүүлнэ | Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нар, салхины нөөцийн давхцалын бүсүүдийг түшиглэн 3 ГВт-ын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг барьж байгуулах, экспортлох төслүүдийг дэмжинэ. |
Говьсүмбэр, Дундговь аймгийн төвүүдэд шинэ дулааны станц барина. | Говийн бүсийн нар, салхины нөөцийг ашиглан, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулна. |
Мандалговийн 2,000 Мвт нар-салхины эрчим хүчний паркийн төслийг хэрэгжүүлнэ. | Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт-ын дулааны цахилгаан станцыг барих хувийн хэвшлийг дэмжинэ. |
Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барина. | Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах 100 МВт-ын ус хуримтлуурт усан цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. |
Дархан УХУЦС 100 МВт төслийг хэрэгжүүлнэ. | Бүсүүдийг холбох өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барих төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. /Багануур-Налайх-Улаанбаатар, Чойр-Мандалговь, Сонгино-Дархан, Тавантолгойн ДЦС-Оюутолгой, Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын, Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн 500 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам/ |
Нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барина. | Аймгийн төвүүд, сум суурин газруудын дулаан хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үр ашиг өндөртэй нүүрс, сэргээгдэх эрчим хүчний технологийг ашигласан станцуудыг байгуулах суурь судалгааг хийх, төслүүдийг эхлүүлнэ. |
ЯДУУРЛЫН ТУВШИНГ 2 ХУВИАР БУУРУУЛНА
Нэг хунд ногдох дотоодын нийт бутээгдехуунийг 8,000-10,000 ам.долларт хургэнэ. Хуний хегжлийн узуулэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын тувшинг 2 дахин бууруулна. Ийнхуу тэд дервен улирлын аялал жуулчлал болон хедее аж ахуйн салбарыг ч тогтвортой хегжуулнэ гэж тусгажээ.