Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гэмтлийн сэрэмжлүүлгийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хүргэлээ.
Дорнод аймгийн “Хэрлэн” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлага өчигдөр 17:21 цагт ОБЕГ-т бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж ажилласан байна.
Эрэн хайх ажиллагааг гүйцэтгэхдээ анх осолдсон газар 2.5 метрийн гүнд гурван удаа шумбаж, голын дагуу 20 км зайд гурван удаагийн давтамжтай завь болон автомашинтай зохион байгуулж байна.
Усанд осолдсон иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын "Хэрлэн” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр 16:44 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэрэмжлүүлэг:
- Гол, усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь тоглуулахгүй байх,
- Сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах,
- Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
- Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай гол ус руу орохгүй байх,
- Баталгаат зам гүүрээр зорчих зэрэг зөвлөмжийг дагах нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаална.
Эх сурвалж: ОБЕГ