Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японы зүүн эрэгт үүссэн хар салхи наймдугаар сарын 16-нд Нарита нисэх буудал орчимд хүрэх төлөвтэй байгаа учраас "Аэро Монголиа" ХХК тус өдрийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээ наймдугаар сарын 17-нд болгож хойшлуулж байна.
Нисэх цагийн хуваарь:
- УЛААНБААТАР-ТОКИО:
8-р сарын 16-аас 8-р сарын 17-нд шилжих шөнө 02:00/УБ цаг/-07:30 /Токио цаг/
- ТОКИО-УЛААНБААТАР:
8-р сарын 17-ны өглөө 08:30/Токио цаг/-13:00/УБ цаг/
Хар салхи зүүн хойноос 26 м/сек хүрч, их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа бөгөөд байгаль цаг уурын байдлаас шалтгаалж буй цагийн хуваарийн өөрчлөлтийг ойлгон хүлээн авахыг тус компанийн зүгээс хүсчээ.