Улсын арслан Э. Оюунболд архидан согтуурсан үедээ 19 настай залууг зодож танхайрсан нь үнэн

Улсын арслан Э. Оюунболд архидан согтуурсан үедээ 19 настай залууг зодож танхайрсан нь үнэн

Энэ сарын 10-ны өдөр Их наяд худалдаа төвийн хажууд Улсын арслан Э.Оюунболд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, 19 настай иргэнийг зодож танхайрчээ.

Тодруулбал тухайн өдөр Э.Оюунболд машинаа холдуул гэж зогсоол дээр байсан иргэдийг машины хамар дээр цохиж, орилж олон нийтийн газарт бусдыг доромжилсон гэх. Мөн 19 настай иргэнийг машинаас чирж гаргаж зодож, өөрийн машин болох 0207УЕК улсын дугаартай хар өнгийн Ланд-200 маркийн машиныг жолоодож, хэргийн газраас зугтжээ.

  Тэгвэл хохирогч 19 настай залуу тухайн хэргийг хуулийн байгууллагад хандаж, улмаар тус хэргийг гэмт хэргийн шинжтэй хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан бөгөөд тус хариу хэрхэн гарахаас Э.Оюунболдод холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгах юм байна.                   

    Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зуйл. /Хүний Эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ 1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

      Мөн хуулийн 2-д "Энэ гэмт хэргийг хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд