Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түүхч Ч.Содбилэгийг БНАСАУ-д суух элчин сайдаар томилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд хэд, хэдэн өөр сонголт санал болгосон ч Хойд солонгост элчин сайдаар очих саналыг сонгосон аж.
Түүний хувьд 1992 онд төрсөн. Одоо 32 настай. 2010 онд Дархан хотын "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийг, 2016 онд МУИС-ийн монгол, хятад хэл судлалын ангийг төгссөн бөгөөд түүхч, судлаач мэргэжилтэй.
Ч.Содбилэгийг Чимгээ, Содномдаржаа болон С.Зоригийн эхнэрийн оролцсон цуврал нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан гэдгээр нь үзэгчид таних учиртай. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэдэг. Тодруулбал, Ерөнхий сайдын ажлын албанд ажилладаг байсан бөгөөд "Үг, илтгэлийн хэлтсийн дарга" албан тушаалтай байв.