Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сарын 14-н буюу өчигдөр Хас-ын Ч. Ганхуягийг шүүхэд албадан ирүүлэхээр болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл Парист олимп үзэж яваа тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдэлийг хийжээ.
Парисаас мэнд эрж байна. Олимп тойрсон хэрүүлийн хажуугаар би бас нэгэн мэдэгдэл хийхгүй бол болохгүй нь ээ.
Эмэгтэй хүний долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон “Хас“-ын Ч.Ганхуягийг шүүхэд АЛБАДАН ирүүлэхээр болжээ…
Ийм гарчигтай мэдээ дахин гарлаа. Өдий болтол би бүх юм хууль ёсныхоо дагуу шийдэгдэнэ гээд дуугүй явахыг хичээсэн. Одоо харин тэвчээр минь барагдав. Хэргийн учир тайлагдтал анхаарлаа сулруулахгүй ажиллана. Нээлттэй ил тод байна.
Би өнгөрсөн хугацаанд цагдаа болон прокурор дээр дуудах болгонд очиж мэдүүлэг өгч, хэрэгтэй танилцаж гарын үсэг зурсаар ирсэн.
2022 оны 12 сард хүүдээ амжилттай арга хэмжээ зохион байгуулсанд баяр хүргэх зорилготой 2 дүү, хүүгээ хэдэн найз нартай нь дагуулаад нэгэн бааранд оров. Хоёр дүү маань ороод алга болоод нилээд удсанд би аргаа бараад хайж очив. Дүүг маань нэгэн залуу багалзуурдчихсан хананд шахаад зогсож байхад нь очоод салгахаар ноцолдов. Газар унаад босоод ирэхэд 10-20-иулаа над руу дайрч, бүлэглэн зодов. Хамгаалалтын залуус, цагдаа ирээд ч тэднийг зогсоож чадаагүй. 3 цаг үймж байж, Сүхбаатарын дүүргийн цагдаа дээр явж очин гомдол мэдүүлэв. Нөгөө талын 5-6 машинтай залуус ирээд агсамнасаар л байсан. Одоо харин энэ хэд нь хэн байсныг олж мэдэх хэрэгтэй гэж бодов. Цагдаа нь ажлаа үнэн зөв хийгээд гаргаад ирэх болов уу гэж найдаад хүлээгээд байв.
Тэр өглөө цагдаагаас гараад шүүх эмнэлэгт очиж зодуулсан нүүр царай, бие, урагдаж тасарсан, цус нөж болсон хувцас хунараа үзүүлэв. Өнгөрсөн 2 жилд цагдаа дээр 7-8 удаа дуудахад хэлсэн цагт нь очиж мэдүүлэг өгсөөр ирэв. Хачирхалтай нь энэ явцад би хохирогчоос гэмтэн болоод хувирчихлаа. Хэвлэлээр ч сайхан дайрч эхлэв. Би ч учир нь олдоно гээд яваад байв. Одоо тэгсэн харин бүр би зодоод шүд амыг нь мулталсан болгоод ирэв. Тиймээ, би тэнд байсан. Зодоон цохионыг зогсоох гэж үзээд ийм юманд орооцолдсон. Мэдээний сайтууд надаас ирээд болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно шүү.
Төлбөртэй мэдээ гарах болгонд тухай бүр хариуг нь үүгээр бариад байх болно