Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих нэрээр хүүхдийн парк орчимд 601 метр квадрат газар авч хувийн өргөө болох "Шонхор тауэр"-ыг сүндэрлүүлсэн АН-ын дарга С.Эрдэнийг "Авилгатай тэмцэх газар"-т шалгуулах хүсэлтийг намынх нь хэсэг залуус 2021 онд өгсөнөөр энэ хэрэг ил болсон байдаг юм. Эргэн сануулахад Б.Амгаланбаатар тэргүүтэй АН-ын залуус УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ болон түүний гэр бүлийнхэн төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа хувьдаа завшсан газрын асуудал ганц парк орчимоор хязгаарлагдахгүй гэдгийг тухайн үедээ онцлон хэлж байв. Тэгвэл тухайн маргаан дагуулсан газрыг анх “Төгс эрдэм сан” ТББ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор газрын зөвшөөрөл олгосон байдаг.
Тодруулбал “Төгс эрдэм сан” ТББ нь 1998 онд өсвөр насны хүүхэд багачуудад нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, амьдрах ухаанд сургах сургалт явуулах, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан.
Санг үүсгэн байгуулсан хүн нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн охин С.Содгэрэл юм. Тэрээр“Төгс эрдэм сан” ТББ нэрээр халхавчлан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн зориулалтаар ашиглана гэж 330 м.кв газар авсан. Бас болоогүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шат, хаалга хийх хэрэгтэй гэдэг хүсэлт гаргаж, 2015 онд газрын хэмжээгээ 601 м.кв болгож нэмүүлсэн байгаа юм. Харамсалтай нь уг газартаа “Шонхор таур”-ыг барьж, 2014 онд ашиглалтад оруулсан ч ганц удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсон үйл ажиллагаа явуулаагүй өөрсдийн хувийн өмч болгоод авчихсан байгаа юм. Үүнийг нь эсэргүүцсэн намынх нь залуус “Шонхор таур”-ын газартай холбоотойгоор УБЕГ-ын болон бусад байгууллагаас авсан баримтаа дэлгэн, уг барилгыг зориулалтын дагуу ашиглахыг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга буюу хотын захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нараас шаардаж байсан удаатай.Гэтэл энэ мэт зориулалтын бусаар газраа ашиглаж байгаа нөлөө бүхий хүмүүст холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцох чадвар чадамжгүй гэдгээ харуулсан. Тиймээс хулгай авлигатай тэмцэнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн ерөнхий сайдын амтарсан засгийн газрын үйл ажиллагаа энэ мэт хэрэгт хариуцлага тооцон ажиллаж чадах болов уу? гэдгийг харжил байя.