Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын Их Хурлын Төсвийн байнгынхороо (2024.08.14) хуралдаж, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга сонгох тухай хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн байна. Тэрээр, 2003 онд Баянхонгор аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг, 2007 онд Санхүү эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн байна. Д.Цогтбаатар нь 2007-2012 онд" Голомт" банкинд эдийн засагчаар, 2012-2015 онд "Голомт" банкны Баянхонгор салбарын захирлаар, 2016-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар, 2021-2023 онд Хаан банкны Салбарын удирдлагын газрын захирлаар, 2024 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн газрын захирлаар тус тус ажиллаж байжээ.
Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.