Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуурамч шатахуун хийдэг гэх тодотголтой "Трафигура" компани нь Нидерландаас гаралтай ҮДК бөгөөд дэлхийн 36 оронд үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 110 тэрбум гаруй ам.долларын ашиг олдог, газрын тос, металл худалдааны чиглэлээр дэлхийд гуравдугаарт бичигддэг байгууллага бөгөөд Монголд мөн газрын тос нийлүүлдэг.
Тус компанийг орос эзэнтэй нефтийн туслах бүтээгдэхүүнийг Монголд импортоор оруулж ирж, хуурамч шатахуун, автобензин хийдэг гэх мэдээлэл нэг үе багагүй шуугиан дэгдээж байлаа.
"Трафигура Монголиа" компанийн захирал Э.Жононбаярын тухайд,
ОХУ-аас нафта, керосин зэрэг нефтийн дагалдах бүтээгдэхүүнийг их хэмжээгээр татваргүйгээр оруулж ирж улмаар Улаанбаатар хот болон Эрдэнэтэд байрлах хэд хэдэн нууц үйлдвэрүүдэд нэрэн хуурамч шатахуун гарган авч, зах зээлд нийлүүлдэг гэх мэдээлэл цацагдсаар өдийг хүрсэн. Одоогоор Э.Жононбаярын нэр дээр “Аргал ойл”, “Петро хаан”, “Хөрс Ойл” “Коммодити транс” зэрэг 10 гаруй компанийн хувьцаа байгаа.
Тэгвэл түүний хамгийн анхаарал татсан хэрэг бол Э. Жононбаяр нь Улаанбаатар төмөр зам"-ын дарга агсан Ж.Жигжиднямаагийн оффшорын хөрөнгийг дансаар гаргаж, оруулан мөнгө угаадаг гэх асуудалд юм. Учир нь эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийн шалгалт явуулахад “СКАЙ ПРОФЕШНЛ" ХХК (Толгой компани) -г Д.Жигжиднямаагийн хүү Гарьд, дүү Ц.Жүгдэрням нар эзэмшдэг байхад гүйцэтгэх захирлаар нь н.Баяржаргал удирдаж байгаад 2017 оны зургадугаар сарын наймны өдөр Н.Монсор гэгчид шилжүүлэн өгсөн байдаг. Н.Монсор нь үл хөдлөх зуучлалын “Юу Эм Си Альфа” ХХК-г үүсгэн байгуулагч, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, “Мандал дижитал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Мандал лайф” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Мандал ирээдүйн өсөлт” сан болон “Мандал хуримтлал хамтын сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан гээд арвин түүхтэй нэгэн. Харин Ц. Жүгдэрням Н.Монсор нараас Э:Жононбаярыг салгаж ойлгохын аргагүй юм. Учир нь Ц.Жүгдэрням Хонконгын оффшор бүсэд "Class Trading Limited" компанийг үүсгэн байгуулж компанийхаа дансаар нэр бүхий хүмүүсийн дансруу их хэмжээний мөнгөний гүйлгээ хийсэн нь илэрсэн байдаг.
Тодруулбал Б.Учралсайханд 217 ам. доллар, Жононбаярт 612 мянган ам.доллар, Төмөр замын дарга асан Д.Жигжиднямаагийн хувийн дасанд 200 мянган ам.доллар, өөрийнхөө дансанд 213 ам.доллар гээд шилжүүлсэн гүйлгээнүүдийг нь эрүүгийн цагдаагийн газар шалгалтын үеэрээ баримтжуулсан байдаг юм. Мөн дээр нь Э.Жононбаяр нь 2014 онд Д.Жигжиднямаа агсны дүүгийн Хонконг дахь компани руу 500 гаруй мянган ам.долларын гүйлгээ хийж байсан баримтууд ч хэвлэлийн хуудаснаа үлдсэн.
Эдгээр мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл хуурамч шатахуунаараа манай улсын дотоодын эдийн засгийг халаасалсаар байгаа “Трафигура” тэргүүтэй гэмт бүлэглэлийн цар хүрээ хэн эрх мэдэл атгаж байна түүнд хүрч тэр хэрээрээ санхүүгээ тэлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилүүдэд олон нийтийн шүүмжлэлд нийцүүлэн УИХ хууль баталдагч ЗГ нь харин баталсан хуулиа хэсэг бүлэглэлд зориулан үйлчлэх хугацааг нь хүртэл хойшлуулж ирсэн нь улсын төсөвт төвлөрөх ёстой мөнгөөр наймаалцсаар ирсэн гэдэг дүр зураг л үлдсэн байгаа юм.