Гоо сайханчдын түүхэнд байхгүй бай шагнал амласан “Lashes by Zulaa” салоны эзэн шагналаа өгөх чадвартай юу?

Гоо сайханчдын түүхэнд байхгүй бай шагнал амласан “Lashes by Zulaa” салоны эзэн шагналаа өгөх чадвартай юу?

"Гоо сайхан үсчин,маникюр, сормуус чанартай хийнэ" гэсэн хаяг Нийслэлийн барилга бүрийн булан тохой болгонд байдаг гэхэд хилсдэхгүй бизээ. Гоо сайханчдын холбоо гэх гоё нэршил хэдэн төрлөөрөө дотроо задраад байдаг хэдий ч яг үнэндээ тэр холбоод гадныхыг даган дуурайнуу гэхээс яг дотроо стандарт дүрэм тогтоосон уу гэвэл үгүй.  

Стандарт гэдэг зүйл гоо сайхны салбарт огтоос байхгүй гэхэд болно. Учир нь үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу орчин чадвараараа цөөн хэд нь ялгардагч яг үнэндээ ихэнх үйлчлүүлэгчид эдийн засгийн хараат буюу цалингаас цалингын хооронд апликейшний зээлээс зээлийн хооронд байдаг нь үнэн. Тиймээс хаана хямд үнэтэй бүүст хийж байна тэндээс л үйлчилгээ авдаг. Үүнээсээ болоод хохирсон охид бүсгүйчүүд цөөнгүй байгаа нь үнэн.

Тухайлбал гоо сайхны салбараас хүний хамгийн эмзэг эрхтэн болох нүдэнд хийгддэг сормуус урлаачдыг авч үзвэл, тэднийг сургаж мэргэжлийн үнэмлэх олгодог ОУ-ын сормуусны төрлөөр шүүгч хийдэг гэх "Lashes by Zulaa" салоны эзэн ямар стандартаар гоо сайханчдын түүхэнд байхгүй бүхэл бүтэн автомашин, 30 саяын бай шагнал амлан тэмцээн нэрээр өрсөлдүүлэх гэж байна вэ?  Түүнд автомашин, 30 саяыг өгөх санхүүгийн чадамж байгаа юу?

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд