Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Н.Алтанхуяг та хандлагаа өөрчил
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголчууд ирэх дөрвөн жил ямархуу амьдрах вэ гэдэг бодлогын баримт бичиг орж ирэх учиртай. Энэ дотор алдагдсан найман жилийн алдааг засах асуудал нэлээн тусгагдсан байх гэж ойлгож байгаа. Сонгогчдод нэг зүйл яриад энэ танхимд өөр зүйл ярьдаг байж болохгүй. Хээль, хахууль, авлигалыг багасгах, устгах зориг Засгийн газарт байна уу. Мөнгөний сонгуулийг устгах талаар тусгавал яасан юм бэ. Мөрийн хөтөлбөрийн биш мөнгөний сонгууль явдаг болоод удаж байна. Ухуулагчдад урамшуулал өгдөг асуудлыг халчих хэрэгтэй. Жинхэнэ мөнгө тараадаг тогтолцоо энд байна. Сонууглиа Баасан гаригт явуулах биш, Лхагва гаригт явуулахаар хуульд өөрчлөлт оруулвал яасан юм. Арга ядсан аргаар хулгай дээрэм хийгээд байх юм. Аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулах талаар юу тусгасан бэ. Өнгөрсөн хугацаанд шилний цаанаас чихэр долоолгож ирлээ.Үүнийг хийх үү. НДШ хэрээс хэтэрсэн. Монголын татвар, хураамж хэтэрч, нөгөө талд нь төрийнхөн энэ мөнгөөр туйлж байна. Монголд шударга үнэн хэлсэнг хавчин халдаг болж. СХД-т ажиллаж байхад үнэн үг шүүмж хэлэхээр халдаг талаар олон иргэд хэлсэн. Энэ асуудлыг яах вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мөнгөний сонгуулийг халах хүсэл эрмэлзлэл байна. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, 40 хувь нь пропорциональ болчихлоо. Том агуулгуудаа хйигээд явна. Ухуулагчдын тоог багасгах тал дээр санал нэг байна. Сонгууль бүрийн өмнө өөр өөрийнхөөрөө тоглодог дүрмээр явж ирсэн. Энэ асуудлууд цэгцлэгдэх байх гэж найдаж байна. Лхагва гаригт сонгууль явуулж болох байх. Хууль тогтоох бүрэн эрх нь парламентад байгаа учраас хуулиндаа өөрчлөлт хийгээд явж болно байх. Нэг зүйл дээр таньтай санал нийлэхгүй байна. Тэр бол таны үед хамтарч болоод бидний үед хамтарч болохгүй гэдэг өнцгөөр яриад байгаатай санал нийлэхгүй. Зарчим хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй. Та С.Баяр даргатай, Батболд даргатай хамтарч Засаг байгуулж байсан. Тухайн үед хамтарч засаг байгуулахаас өөр арга байхгүй байна гэж ярьдаг байсан. Одоо галав юүлж, газар тэнгэр өөрчлөгдчихөөд байгаа зүйл биш. Цаашдаа ч хамтарсан Засгийн газрууд байна. Та "Миний үед болно. Л.Ганөмөрийн үед болохгүй" гэдэг хандлагаа өөрчлөөч ээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид байнгын хамтарсан Засаг байгуулах тогтолцоо руу орчихсон шүү дээ.