Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 17.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 36.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ нь 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар нэмэгджээ. Зарлагын хэмжээ өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөж, 15.3 их наяд төгрөгт хүрээд байна. Харин тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 15.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36.2 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд орлогын албан татвар 2.3 их наяд төгрөг буюу 70.3 хувиар, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 414 тэрбум төгрөгөөр, НӨАТ-ын орлого 738 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Мөн нийгмийн даатгалын орлого 386 тэрбум төгрөгөөр, онцгой албан татвар 178 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь тус тус нөлөөлсөн байна.
Харин зарлага өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөгөөр өсөхөд бараа үйлчилгээний зардал 2.4 их наяд төгрөг буюу хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнд цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал 1.8 их наяд буюу 2.5 дахин