Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймэр, осол аваарын дуудлага цөөнгүй иржээ. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.12-18/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 52 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 7 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
- Завхан аймаг, Тосонцэнгэл сум Дархан-Уул байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х4 метрийн хэмжээтэй граж, 10х6 метрийн хэмжээтэй мужааны байрны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхан баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 23:34 цагт хүлээн авсан./23:36 цагт/ Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 36 дугаар хорооны “Задгай”-д /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн "Приус-20" загварын суудлын автомашин, иргэн Н-ийн "Ланд крузер-78" загварын суудлын автомашинтай мөргөлдөж, "Приус-20" загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.
Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 08.18-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, "Балын тохой" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 17 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн "Орхон Сэлэнгийн бэлчир" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км-т/ “Сэлэнгэ” мөриний эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.