Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төв аймгийн Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ “Туул” голын усанд нэг хүн сэлэхээр ороод осолджээ.
Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 19:57 цагт ОБГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын таван алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлүүлж, энэ сарын 18-ны өдрийн 06:00 цагт "Балын тохой" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 17 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.