Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Батбаярыг сонголоо

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Батбаярыг сонголоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2024.08.19/ хуралдаж, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Батбаярыг сонголоо. Хуулийн дагуу Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс нэр дэвшүүлж, сонгодог бөгөөд УИХ дахь Ардчилсан намаас Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлсэн ч байнгын хорооны гишүүд дэмжээгүй бөгөөд түүний дараа Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч мөн л байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээгүй. Учир нь хуулийн дагуу Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сөрөг хүчнээс томилдог бөгөөд АН, ХҮН намууд хамтарсан Засгийн газарт орсон учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй, олонхдоо хяналтаа тавьж чадахгүй хэмээн байнгын хорооны гишүүд шүүмжилсэн юм. Гэвч хуулийн дагуу сөрөг хүчнээс томилох зохицуулалтын дагуу Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Батбаярыг нэр дэвшүүлж, байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, сонгов.

ДАЛАЙН БАТБАЯР ГЭЖ ХЭН БЭ?

Боловсрол:

  • 1997-2000: Монгол Бизнес Дээд Сургууль
  • 2000-2002: Бүгд Найрамдах Чех Улс, ЮЁОП Карлийн Их сургууль
  • 2004-2007: Бүгд Найрамдах Чех Улс, Чех Менежментийн Институт, Эдийн засагч, бакалавр
  • 2008-2010: Монгол Улс, Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургууль, Олон Улсын худалдаа, магистр
  • 2012-2015: Монгол Улс, Их засаг Их сургууль, Эрх зүйч
  • 2014-2016: Монгол Улс, Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежмент

Боловсролын зэрэг, эрдмийн цол:

  • Бакалавр
  • Магистр
  • Доктор

Ажилласан байдал:

  • 2008-2012: Уул уурхайн төслийн менежер, удирдагч
  • 2012-2016: Барилгын төслийн санаачлагч, удирдагч
  • 2016-2024: “Монгол Чех Металл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2019-2020 он хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх ,
  • 2023-2024 он хүртэл Ардчилсан Намын даргын Аж үйлдвэржилт хариуцсан зөвлөх
  • 2023- 2024: “Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн зохицуулагч,
  • 2024 оноос УИХ-ын гишүүн

Гадаад хэл:

Англи, Чех, Орос хэлтэй.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд