Даатгалтай 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоно

Даатгалтай 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоно

Монголын Үндэсний Давхар Даатгал ХК-иас  10 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Эрсдэлд тэсвэртэй Монгол”  чуулга уулзалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо.

    Малын индексжүүлсэн даатгалаар энэ оны 10 сар гэхэд өнгөрсөн жил зудад нэрвэгдсэн 218 сумын 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон байна.

    Энэ нь тус даатгалаар олгосон түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр юм. 

 Улсын хэмжээнд нийт малчдын ердөө 18 хувь нь Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг байна. Цаашид орон нутгийн удирдлага, малчдын дэмжлэгтэйгээр даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг энэ үеэр онцоллоо 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд