Х.Нямбаатар: Сонгууль дөхөж байгаа энэ үед ус зайлуулах шугам хоолойг зориудаар бөглөөд байна

Х.Нямбаатар: Сонгууль дөхөж байгаа энэ үед ус зайлуулах шугам хоолойг зориудаар бөглөөд байна

Орон нутгийн сонгууль дөхөж буй энэ үед ус зайлуулах шугам хоолойг зориудаар бөглөх тохиолдол гарч байна гэж Хотын дарга Х.Нямбаатар Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ онцлов.

Тэрээр "Баянголын орчимд ус зайлуулах шугам руу автомашины дугуйны покрышка чихэж, ус зайлуулах шугамыг оргилуулсан. Орон нутгийн сонгууль гээд зөв шударга өрсөлдөх ёстой атал хэн нь ч юм бүү мэд, нийтийн зориулалттай усны шугам руу покрышка, хог чихэж гацааж бөглөх, дээр нь нэмээд баахан хуванцар сав хийж зарим шугам сүлжээг бөглөх хорлон сүйтгэх ажиллагаа хийгдээд байна. Үүнийгээ больчихмоор байна. Өчигдрийн ус зайлуулах шугамд покрышка чихсэн хүмүүсийг камераар олж тогтоосон" гэв. 

                                                                   



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд