Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн дүрмийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээгээр өөрйн хаягаар шууд дамжуулалт хийж, бараа сурталчилж, гишүүн болсноос хойш удаа дараа олон нийтийн сүлжээгээ шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан, албан болон хувийн ажлаар гадаадад явах зөвшөөрөл УИХ-ын даргаас аваагүй, чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй зэрэг үндэслэлүүдээр ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй учраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороог энэ талаар авч хэлэлцэж, арга хэмжээ авахыг үүрэгджээ.