Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажиллах хүчний судалгааны 2024 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 (62.2 хувь) сая нь ажиллах хүч, 868.5 (37.8 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
Ажиллах хүчний 1.3 (94.2 хувь) сая нь ажиллагчид, 82.3 (5.8 хувь) мянга нь ажилгүй хүн байна.
Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 68.0 (5.3 хувь) мянгаар, өмнөх улирлаас 14.5 (1.1 хувь) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 6.1 (8.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 10.5 (14.7%) мянгаар өссөн байна. Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 27.8 (3.2 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 0.2 (0.8 хувь) мянгаар, өмнөх улирлаас 8.5 (23.4 хувь) мянгаар буурсан байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 6.1 (5.5 хувь) мянгаар өсөж, өмнөх улирлаас 0.3 (0.2 хувь) мянган хүнээр буурч 117.3 мянга болсон байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 7.2 (6.1%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч буюу долоо хоногт 40 цагаас бага цагаар ажилладаг, өөр ажил хийж, нэмэлт цагаар ажиллахад бэлэн байгаа хүмүүс байна.