Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын үндэсний олимпийн хорооноос өнөөдөр /2024.08.20/ мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд, “Бангкок-Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам цар тахлын улмаас болон "Парис 2024" олимпийн бэлтгэл ажлаас шалтгаалан гурван удаа хойшилж, ирэх арваннэгдүгээр сарын 21-30-ны өдөр өрнөх товтой байсан.
Гэвч тус наадмыг зохион байгуулах хороо нь Азийн олимпийн зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу тодорхой шаардлагуудыг биелүүлээгүйн улмаас хотын барилга байгууламж, санхүү, төсвийн хүрэлцээгүй байдлыг харгалзан наадмыг цуцлах шийдвэр гаргаснаа Азийн олимпийн зөвлөлөөс зарласан гэв.
Дараагийн Азийн танхимын болон тулааны спортын наадам нь Саудын Арабын нийслэл Рияд хотноо зохиогдох бөгөөд товыг ойрын хугацаанд мэдэгдэнэ гэжээ.