Э.ЖОНОНБАЯРЫН БҮЛЭГЛЭЛ БА ХУУРАМЧ ШАТАХУУН

Э.ЖОНОНБАЯРЫН БҮЛЭГЛЭЛ БА ХУУРАМЧ ШАТАХУУН

Импортын шатахууны 100 хувийн хараат манай улсыг хуурамч шатахуун нийлүүлэлтээр “Трафигура” гэх компани баздагтай улсаараа эвлэрээд удаж байна. Гэтэл төр нь иргэдийг хохироож, хуурамч шатахуун үйлдвэрлэгчдийн толгойг илсээр өнөөдрийг хүрлээ. Учир нь  ШӨХТГ, МХЕГ, Стандарт Хэмжил Зүйн Газар, Ашигт Малтмал,Газрын Тосны Газар  зэрэг бүх талын байгууллагууд  баримтаар баталгаажуулсан ч харамсалтай нь хуулиар хамгаалуулсан бизнесийн бүлэглэлд хамаарах нь байтугай улам цэцэглүүлсээр байна.

   Мөн уг хэрэгтэй холбоотойгоор тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болд, насаараа Гаалийн ерөнхий газарт өндөр албан тушаал хашсан Д. Эрдэнэсүрэн нарын хүү Э.Жононбаяр  “Трафигура Монголия” ХХК-иар дамжуулан Олон улсад санхүүгийн гэмт хэрэг үйлдээд явж байна. Тодруулбал: “Трафигура групп” нь www.bloombergtv.mn сайтад “Монгол дахь газрын тосны бизнестэй холбоотойгоор олон сая ам.долларын алдагдал хүлээж байгаа” талаар эх сурвалжтайгаар мэдээлсэн.

    Харин “Трафигура” компанийн Монгол дахь төлөөлөгч Э.Жононбаяр нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж төрсөн эх Д.Эрдэнэсүрэн, нагац эгч, Д.Эрдэнэтуяа, Д.Эрдэнэтуул, ах Д.Төмөртогоо болон бусад хамааралтай бүхий хүмүүсийн нэр дээр керосин, нафта, алкилат, болон нефтийн бүтээгдэхүүн импортлох, жижиглэнгээр худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Трансгайд сервис” ХХК, “Хөрс ойл” ХХК, “Петро ойл трейд” ХХК, “Даймонд ойл” ХХК, “Зуун найм ойл” ХХК, “Аргал ойл” ХХК, “Трансгайд терминал” ХХК, “Ист ойл” ХХК, “Тод петролиум” ХХК, “Мазаалай петролиум” ХХК, “Грөвт сольюшн” ХХК гэх зэрэг нийт 20 гаруй компанийг бүртгүүлсэн байгаа юм.

     Тэрээр түлш, шатахууныг керосин нафтатай хольж хуурамч шатахуун үйлдвэрлэн дээрх компаниудаар дамжуулан Монголын зах зээлд борлуулж, иргэдийг хохироосоор. Мэдээж түүний ард улс төрийн нөлөө бүхий хүмүүс болох Ерөнхий сайд асан С.Баяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Улсын Их хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Р.Бадамдамдин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нар хана хэрэм босгон хамгаалж байдаг болохоор Э.Жононбаяр  айж эмээлгүй  хууль зөрчдөг нь аргагүй  биз.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд