Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Lamborghini Huracan EVO GT. Limited edition” буюу дэлхийд 36 ширхэг байдаг автомашины араас “Aqua” маркийн автомашин мөргөсөн осол гарсан талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан билээ.
Улмаар тухайн ослын хохирлын хэмжээ 172 орчим сая төгрөг болсон тул хандив цуглаж байгаа талаарх мэдээлэл ч гарсан юм. Тэгвэл тус ослын талаарх мэдээллийг зөрчлөөр бүртгэж, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Lamborghini маркийн тээврийн хэрэгслийн жолооч "Гомдолгүй" хэмээн мэдүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.