Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой мэдээлэл өгч байна. Тэрээр
-Цэцэрлэгт хүүхдээ оруулахаар хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хамруулна. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн байр хангалтгүй тул зарим байрыг түрээслэн, хичээл явуулна. 4200 багш дутагдалтай байгаа тул их, дээд сургууль төгссөн хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, багш болгох журмыг боловсруулж байна. Энэ хичээлийн жилээс англи хэл манай улсын үндсэн гадаад хэлний хичээл болсон.
Гуравдугаар ангийн 100 ЕБС-ийн сурагчид анх удаа англи хэлний хичээл үзнэ. 100 сургуулийг санамсаргүй байдлаар сонгоно. Учир нь англи хэлний багш 3200 буюу дутагдалтай байна. 2000 англи хэлний багшийг гадаадад бэлдэнэ. Хүүхдүүд цахимаар үзэх хичээлийг бэлтгэж дууссан. Хичээлийн шинэ жилийн нээлтийг нүсэр бус төсөр зохион байгуулна. Дарга нар 9-р сарын 1-ний өдөр сургуулиудад очдогийг хална. Ерөнхийлөгч жил бүр сурагчдад хичээлийн шинэ жилийн эхний өдөр цахим хичээл заадаг. Энэ жил Монгол Улсын Үндсэн хууль сэдвээр хичээл заана.
Энэ жил ЕБС-ийн 25 сургууль, 29 цэцэрлэг шинээр баригдлаа. Гэвч 30 орчим төсөл удааширсан тул бид тэдгээр төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай гэрээгээ цуцалсан.
Хүүхдийн хоолны нэг өдрийн төлбөр болох 1000 төгрөгийг ээж аавууд төлөх болсон. Гэхдээ эмзэг бүлгийн 80 мянган хүүхдийн мөнгийг төрөөс гаргана.
Хувийн сургуулийн төлбөрийг олон нийтэд нээлттэй танилцуулах нь зөв гэж боддог. Ингэснээр эцэг эхчүүд сонголт хийхэд дөхөм болно.