Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Улаанбаатар явган алхалтын олон улсын фестиваль 2024" арга хэмжээ өнөөдөр эхлэх гэж байна. Явган алхалт наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас/НАЖГ/ мэдээллээ.
Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монгол Улсаас 400 гаруй явган алхагч бүртгүүлжээ.
Явган алхалтын маршрут:
- 8 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут
- 8 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут
- 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу Д.Сүхбаатарын талбайгаас Скай ресорт цанын бааз.