Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Е-Монголиад байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү "И-Монгол академи" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолжээ.
Тэрбээр, “Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана. Ингэхдээ e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийг цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй”-г тэмдэглэжээ.