Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дэлхийн олон орон ээлж дараалан татгалзаж байгаа гэгдсэн “Трафигура” зөвхөн Монголд л эсрэгээрээ өргөжин тэлж, хэзээ мөдгүй хар алтны эзэн болж мэдэхээр байна.
Үүний хөл гар болсон гэх “Трафигура” Жононбаяр нь Хадгаламж банкны барьцаанд байсан “Жаст-Ойл” ХХК-ийн 12 сая евро үнэлгээтэй эд хөрөнгө буюу 21 аймагт байрлах шатахуун түгээх станц, агуулахыг 3,5-хан тэрбум төгрөгөөр өөрийн болгож авсан нь анхаарал татаж байгаа юм. Энэхүү хууль бус ажиллагаанд Хадгаламж банкны эрх хүлээн авагч М.Энхтөр хамтарсан ба “Жаст-Ойл” ХХК-ийн эзэмшилд байсан нефтийн агуулах, 21 аймагт байрлах шатахуун түгээх станцууд нь ОХУ-ын MBS банкинд 12 сая еврогийн барьцаанд байсныг чөлөөлөн “Трафигура Монголия” ХХК-ийн охин компани “Ай Си Ай Си” ХХК-ийн дэд захирал Б.Баттулгын нэр дээр бүртгэлтэй “Мазаалай петролиум” ХХК-д бүх эрхийг шилжүүлж өгсөн байна. Мазаалай петролиум нь нэг ёсондоо жаст ойлын шинэ нэршил гэхэд болно.
Эдгээрийг үүсгэн байгуулж иргэдийг хохироосон нэг орцны ах дүү найзуудын холбоо сүлбээ ахин гарч ирнэ. Тодруубал Ерөнхий сайд асан С.Баяр, Трафигура Э.Жононбаяр нар “Магнай трейд” ХХК-аар халаас нь холбогдоно. Үүнийг хадгаламж банкны дампуурлын гол буруутан гэгдэх “Жаст”-ын Ш.Батхүү дээрх хэрэгт хөтөлж очно. Учир нь Ш.Батхүү нь Э.Жононбаяр, Р.Болд, С.Баяр хоёртой нэг орцонд өссөн, хуурай дүү нь. Тиймдээ ч “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьж, Африкийн “Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл авахад ард нь С.Баяр байсан гэж өнөөг хүртэл ярьдаг. Тэгвэл “Жаст”-ын Ш.Батхүү “Стандарт” банкны хэрэгт холбогдмогцоо буюу 2013 онд “Хадгаламж” банк, “Жаст-Агро” ХХК, “Жаст групп” ХХК, “Олон овоот ресурс” ХХК гэх бүх компаниудаа бусдад тарааж үнэгүйдүүлсэн гэх хэргээр ял авсан.Мөн Ш.Батхүүгийн “Жаст-агро” ХХК-ийн мэдэлд байсан “Эрдэнэт мах маркет” ХХК нь 2016 онд Э.Жононбаярын эзэмшилд орсон, одоо нагац эгч Д.Эрдэнэтуяагийнх нь нэр дээр байдаг. Харин Ш.Батхүү “Жаст-ойл” ХХК-аа шатахуун түгээх 45 станцтай нь хамт “Магнай трейд” ХХК-ийн эзэн Р.Ганзоригт үнэгүй шилжүүлсэн ч өнөөдөр ихэнх нь Жононбаярын мэдэлд оччихсон байгаамаа. Иймэрхүү байдлаар үнэгүйдүүлэн хэсэгчлэн тонож хүрээгээ тэлсээр байгаа гадны ганцхан компани удахгүй манай улсыг залгихад ойртсон гэсэн ерөнхий хар зураг л харагдаж байна.