Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай улсын шатахууны зах зээлийг "Трафигура"-ийн Э.Жононбаярын мэдэлд орсон гэхэд болохоор байна. Учир нь “Трафигура” Э.Жононбаярын нагац эгч Д.Эрдэнэтуулын нөхөр Д.Чинбат нь Монгол Улсад шатахуун импортлогч томоохон компаниудын нэг болох “Лекс-Ойл” ХХК-ийн 100%-ийн хувьцааг эзэмшдэг байна.
“Лекс-Ойл” ХХК нь мөн л шатахуун найруулан хуурамч шатахуун үйлдвэрлэдэгээрээ алдартай, хууль хүчний байгууллагад хэд хэдэн удаа шалгагдаж байсан нь Э.Жононбаяртай холбогдоно. Тэдгээрийн мөнгө угаах гол ажил нь түлш, шатахууныг Монгол Улсын хилээр татваргүй импортолдог бүтээгдэхүүн болох керосин, нафта зэргийг дотоодод үйлдвэрийн аргаар нэрж дизель түлш болон онгоцны түлш болгон гаргадаг байна.
Тодруулбал Э.Жононбаярын “Лекс ойл” ХХК, “Ви Эс Ойл” ХХК тэргүүтэй компаниуд нь хуурамч шатахууны түүхий эд буюу керосин, нафта, алкилатыг Орос, Хятадаас оруулж ирнэ. Түүний энэ компаниуд 2017-2021 онд гэхэд 822 мянган тонн алкилат, керосин, нафта импортоор татваргүйгээр оруулж ирсэн баримт бий. Хэрвээ бензин, дизель түлштэй адил онцгой албан татвар авсан бол Э.Жононбаяраас 198 тэрбум төгрөгийн татвар авах ёстой байсан. Гэхдээ энэ мөнгө Э.Жононбаярын халаасанд үлдсэн.
Эх сурвалжийн мэлээлснээр “Лекс-Ойл” ХХК нь 2021-2023 онд 260,000 тн орчим дизель түлш үйлдвэрлэж жижиглэнгээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд борлуулсан тоо бүртгэгдсэн байна.
Трафигура Э.Жононбаярын хуурамч шатахууны процесс
Э.Жононбаяр Оросоос оруулж ирсэн керосин, нафта, алкилатыг “Петролеум продакшн” ХХК-ийнхаа Орхон аймгийн Жаргалант сум буюу “Эрдэнэт” хотод байрлах үйлдвэрт, харин Хятадаас оруулж ирснээ “Трансгейт интернэшнл” ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах үйлдвэрт тус тус “найруулдаг”. Нафтаг бензинтэй, керосинийг дизель түлштэй 70:30 хувийн харьцаатай хольж, улмаар бензин, дизель түлш гаргаж авдаг. Дараа нь алкилатыг нэмж октаныг нь нэмэгдүүлдэг. Ингэснээр ориг бензин, дизель түлшнээс ялгарахааргүй болдог гэсэн үг.
Э.Жононбаярын Эрдэнэт дэх шатахуун "найруулах" үйлдвэр, Э.Жононбаярын Замын-Үүд дэх шатахуун "найруулах" үйлдвэр
Э.Жононбаярын “найруулсан” бензин, дизель түлшээ “Лекс ойл” ХХК-ийнхаа вагонцистернээр СХД-ийн 21-р хороонд байрлах “Трансгайд терминал” ХХК-ийнхаа агуулах болон Багахангай дүүргийн 2-р хороонд байрлах “Трансгайд сервис” ХХК-ийнхаа агуулахад авчирч, хадгалдаг. “Трансгайд терминал” ХХК нь 13.7 га, “Трансгайд сервис” ХХК нь 10.9 га талбай бүхий асар том агуулахуудтай. “Трафигура”-гийн Э.Жононбаяр татваргүй оруулж ирсэн нафта, керосиноо найруулж, хуурамч шатахуун болгож худалдсанаар жилд хэдэн арван тэрбумын цэвэр ашиг халаасладаг.
Э.ЖОНОНБАЯРЫН ЭЭЖ, АХ ДҮҮ НАР НЬ ТӨСВИЙН ЦАЛИНТАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР БАЙСАН Ч ХУУРАМЧ ШАТАХУУНЫ АЧААР ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ТОЛГОЙ БАЯЧУУД БОЛЦГООСОН.
Тухайлбал Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн нь одоо “Меланж” ХХК-аараа Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт Хашаатын цав гэх нүүрсний ордыг худалдан авч, олборлолт явуулж байгаа. Нагац эгч Д.Эрдэнэтуул нь “Шангри-Ла”-д “Baldinini” гэх брэнд хувцасны их дэлгүүр ажиллуулж, мөн “Альфа авиашн фүел” ХХК-аараа улс төр, бизнесийн томчуудад нисдэг тэрэгний түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа. “Альфа авиашн фүел” ХХК тус бүр нь 10-15 тэрбум төгрөгийн хэд хэдэн нисдэг тэрэгтэй. Харин нагац эгч Ж.Эрдэнэтуяа нь “Эрдэнэт мах маркет” ХХК-аараа Эрдэнэт хотыг мах, махан бүтээгдэхүүнээр хангаж, хажуугаар нь “Жоконди” ХХК-аараа “Smeraldo” гэх хүнсний сүлжээ дэлгүүр ажиллуулж буй. Харин нагац ах Д.Төмөртогоо нь “Юу Би метан” ХХК-аараа Улаанбаатар хотыг хийн газаар хангадаг, мөн “Гоулд ланд” ХХК-аараа Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон сумдын нутгийн заагт “Цагаан толгой” гэх нүүрсний ордыг эзэмшдэг болсон. Хуурамч шатахууны бизнес хичнээн ашигтайг энэ бүхэн хангалттай гэрчлэх биз. Харамсалтай нь хуурамч шатахууных нь хор уршгаар энэ олон жил иргэд хохирсоор ирсэн гэсэн үг юм.