Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүн: Цалинтай эцэг, эх хөтөлбөрийг Нийгмийн хамгааллын сайд хавтгайрсан халамж хэтэрсэн байна гэж хэлсэн. Халамжийг бол танах хэрэгтэй. Үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ 120 мянган төгрөгийн хүнсний талоноор амьдардаг иргэд байна. Эрүүл мэндийн хувьд эрүүл, бүрэн бүтэн байж төрийн халамж аваад, ажилгүйдлын тоог нэмээд байгаа хавтгайрсан халамжийг шинэ сайд тодорхой болгож танах хэрэгтэй.
Харин цалинтай ээжийн хувьд, хэдээс хэдэн насны хүүхэдтэй ээжүүд багтах вэ гэдгийг маш сайн тодорхой болгох хэрэгтэй. Цалинтай эцэг, эх гэсэн хөтөлбөрөө үнэхээр цалин шиг цалин болгоосой гэж хүсэж байна.
Хэрэв 50 мянган төгрөг хэвээр нь байлгавал 50 мянган төгрөг ч гэсэн хаа юм гэдэг нэршлээр өөрчлөх хэрэгтэй.
Хагас өдрийн цалин ч 50 мянган төгрөг байхгүй байгаа.