ОБЕГ: 23 настай эрэгтэй зам тээврийн осолд өртөн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргажээ

ОБЕГ: 23 настай эрэгтэй зам тээврийн осолд өртөн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргажээ

Төв аймаг, Эрдэнэ сум Хушинг баг "Дөтлүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн  зүгт 15 км/-т2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 02:22 цагт ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу зорчиж явсан "Beiben North Benz-ND4257” зүтгүүр автомашин /1 зорчигч/,  Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү хөдөлгөөн үйлдэж явсан  "Бонго" загварын /1 зорчигчтой/ автомашинууд мөргөлджээ. Улмаар "Бонго" загварын автомашины жолооч иргэн М /23 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан, Төв аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв, Цагдаагийн тасгийн замын зохицуулагчид хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд