УИХ-ын ээлжит бус чуулганыг сунган хуралдуулана

УИХ-ын ээлжит бус чуулганыг сунган хуралдуулана

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гарсан байдаг.

Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтсон юм.

Гэвч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулган хуралдах хугацааг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр болгон сунгаж, хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг нэмжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд