Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадны компани болох "Трафигура" буюу түүний гар хөл гэх Э.Жононбаяртай холбоотой мэдээллүүдийг цувралаар хүргэж байгаа. Тэгвэл энэ удаа "Трафигура" Э.Жононбаяр нь одоогоос гурван жилийн өмнө үхэх үү сэхэх үү дээрээ тулсан байсан Үндэсний хөрөнгө оруулалтын банканд их хэмжээний мөнгө байршуулсан нь анхаарал татна.
ҮХОБ-ны хувьд ковидоос бүр өмнө л хүнд байдалд орж эхэлсэн байсан. Гэтэл тэнд Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө “түгжигдсэн”. Хэрэв Төв банк ч туслахгүй, хэн ч туслахгүй бол эцсийн дүндээ эрүүл мэндийн даатгалд даатгуулагсан иргэд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд л хохирч үлдэхээр байсан үе. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой гэх 14тэрбум төгрөгийг Төв Банк эрсдэлийг тооцон зээл гаргаж өгсөн ч амь орох нь эргэлзээтэй байв.
Хүнд үеийг туулж байсан тус банк Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө “түгжигдсэн” дампуурах уу, үгүй юу гэдэг дээрээ тулсан байсан үед хаанаас ч юм 2022 оны өмнөхөн эхлээд 15 сая ам.доллар, дараа нь 2 сая ам.доллар нийт 17 сая ам.доллар орж ирсэн байдаг. Энэхүү 45 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хадгаламжийн эзэн хэн байв? гэж тухайн үед олны анхааралд орж байлаа. Учир нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нийт өр 150 тэрбум бөгөөд үүний 76 тэрбум нь төрд өгөх өр. Үүнээс 40-өөд тэрбум нь “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийнх, 13 тэрбум нь “ЭТТ”, үлдсэн нь бусад байгууллагынх. Мөн дээрх 150 тэрбумын өр дотор оны өмнө орж ирсэн 17 сая ам.доллар буюу 45 тэрбум төгрөгийн өр ч багтаж байсан. Тэгэхээр төрийн 76 тэрбумыг хасахаар дээрх хадгаламж ҮХОБ-нд маш чухал үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл энэхүү хадгаламжийн эзэн ирээдүйн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэн болох нь цаг хугацааны л асуудал болж үлдсэн !! Тодруулбал уг хадгаламжийн эзэн бол “Аргал-Ойл” ХХК байх ба хувьцаа эзэмшигч нь Монгол Улсад хуурамч шатахуунаар мөнгө угаагч гэгддэг “Трафигура”-ийн Э. Жононбаяр, түүний ээж Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэсүрэн нар байлаа.
Нөгөөтэйгүүр Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг “Хотын дарга асан Д.Сумъяабазарын банк” ч гэж харддаг. Мөн Аргал ойл ХХК нь 2018 оны 5 дугаар сард байгуулагдсан компани. Хардвал, Д.Сумьяабазарыг УУХҮ-ийн сайд байхад байгуулагдсан байгаа юм. Тус компани хэчнээн лиценз эзэмшдэг, Э.Жононбаяр нь тухайн үед буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-нд ОХУ-ын нэр бүхий компанитай хамтран “Калашников Монголия компани нэмж байгуулсан байдаг юм. Ямартай ч арилжааны нэг банк дапуурлаас аврагдсан ч цаана нь ямар эрх ашиг нуугдаж байна вэ? Учир нь “Трафигура”-ийн Э.Жононбаяр ашиггүй зүйлд их хэмжээний мөнгөө эрсдэлд оруулахгүй нь тодорхой. Тиймээс тухайн үеийн УУХҮ-н сайд байсан Д.Сумьяабазарын гэгддэг ҮХОБ аварч өгсөнийхөө хариуд лицензээр наймаалцсан уу. Эсвэл нөгөөл дампуурлаар далимдуулан үнэгүйдүүлж залгих гэсэн үү гэдэг нь анхаарал татсан хэвээр байгаа юм.