Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуурамч шатахуун хийдэг гэх "Трафигура Монголиа" компани нь Нидерландаас гаралтай үндэстэн дамнасан томоохон корпораци бөгөөд дэлхийн 36 оронд үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 110 тэрбум гаруй ам.долларын ашиг олдог, газрын тос, металл худалдааны чиглэлээр дэлхийд нилээн дээгүүрт бичигддэг байгууллага. Тус байгууллагаас ихэнх орнууд татгалзаж байгаа талаар мэдээлсэн байдаг. Монголд мөн газрын тос нийлүүлдэг. Тус компанийг орос эзэнтэй гэдэг бөгөөд нефтийн туслах бүтээгдэхүүнийг Монголд импортоор оруулж ирж, хуурамч шатахуун, автобензин хийдэг гэх .Үүнийг Жононбаяр гардаж хийдэг. Учир нь монгол дахь “Трафигура” компанийг удирддаг болохоор тэр.
Тэгвэл гадны мөнгөтэй энэ компани манай улсын нефтийг базаад зогсохгүй уул уулхайруу орж хүрээгээ тэлээд эхэллээ. Тодруулбал Хөгжлийн банкнаас нөлөө бүхий эрхмүүд зээл авч, зарим нь зориулалтын бусаар ашиглаж, зээлээ эргэн төлөөгүй тухай баримт мэдээллүүд олны анхааралд байсаар байгаа. Тухайлбал “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” ХХК нь “Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр” барина хэмээн Хөгжлийн банкнаас 42,6 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд “Меланж” гэх компанийн уурхайг тавьсан байдаг.
“Меланж” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сум дахь улсын хилийн зурваст ашиглалтын лицензийг авсан гэдэг бөгөөд тус компанийн бүх үйл ажиллагааг “Алтай констракшн” ХХК-ийн Х.Бат-Эрдэнийн хүмүүс ажиллуулдаг гэдэг. Гэтэл өдгөө “Трафигура Монголиа” компанийн Э.Жононбаяр толгой компанийнх нь хувьцааг худалдан авч одоо тус уурхайг ашиглаж эхэлсэн байна.
Шууд утгаар хэлбэл Хөгжлийн банкны барьцаа хөрөнгө бусдад худалдагдсан гэсэн үг юм. Тухайн үед энэ асуудлаар Хөгжлийн банкнаас уг “уурхайн үйл ажиллагааг зогсоож, манай барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлэх ажиллагааг зогсоож өгнө үү” гэж АТГ-т гомдол гаргаж байсан ч харамсалтай нь "Трафигура Монголиа"-ийн Э.Жононбаярын мэдэлд оччихсон байх юм. Иймэрхүү хууль бус ажиллагаа олон жилийн турш үргэлжилсээр ирсэн ч холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцох нь байтугай хараагүй, сонсоогүй юм шиг байдаг нь манай улс төрийн нөлөө бүхий эрхэмүүд хаацайлж хамгаалдаг болж таарч байгаа юм. Энэ нь улс төрийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүд гадны мөнгөтэй компани “Трафигура”-ийн халаасанд орсон гэдгийг харуулж байгаа хэрэг юм.