Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Телеграм"-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуров Францад баривчлагдсан тухай мэдээлсэн билээ. "Телеграм"-д модератор байхгүй тул хар тамхины наймаа, хүүхэд хүчирхийлэгчдийн сүлжээ зэрэг гэмт хэргийн үйл ажиллагааг тус аппликейшнээр дамжуулан саадгүй явуулахыг зөвшөөрсөн гэж үзсэн байна. Тиймээс Орост төрсөн Дуровыг Францад баривчлах тушаал гарсан байна.
Програмчлалын гайхамшиг, тэрбумтан бизнес эрхлэгч, Кремлийн улаач, үг хэлэх эрх чөлөөний тэмцэгч гээд "Телеграм"-аас өөрөөр Павел Дуровыг тодорхойлох зүйл олон байдаг. Тэр дундаа Павел Дуров дор хаяж 100 хүүхдийн биологийн эцэг гэдэг нь сонирхол татна. Тодруулбал, Дуров өнгөрсөн 10 жилийн хугацаанд хандивласан эр бэлгийн эсийнхээ ачаар 100 гаруй хүүхэдтэй болжээ.
"Bloomberg"-ийн мэдээлснээр, Павел Дуров 9.15 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, хэд хэдэн улсын паспорттой.
Павел Дуров 2013 онд ахтайгаа хамтран "Телеграм"-ыг үүсгэн байгуулжээ. Нэг тэрбум орчим хэрэглэгчтэй "Телеграм" нь "Facebook", "YouTube", "WhatsApp", "Instagram", "TikTok", "WeChat" зэрэг цахим сүлжээний аваргуудтай зэрэгцэн дээгүүр байр суурь эзэлдэг платформ юм.
Эх сурвалж: CNN