"Парис 2024" паралимпын наадам маргааш нээлтээ хийнэ

Францын Парис хотод энэ сарын 28-наас есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх паралимпын наадамд 169 орны баг тамирчид оролцоно.

Энэ удаагийн паралимпад Эритрей, Кирибати, Косово улсын баг анх удаа оролцох аж. Манай улсаас энэ жил хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр болсон юм. Тодруулбал, байт харваа, хөнгөн атлетик, жүдо, поуэрлифтинг, усанд сэлэлт, таеквондогийн төрлөөр эрхээ авсан билээ.

Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 28-ноос 29-ныг шилжих шөнө буюу 02:00 цагаас эхэлнэ. Сонирхуулахад Монголын багийн тугчаар паралимпын алт (2020), хүрэл (2016), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алт (2019), хошой мөнгөтэй (2017, 2021) Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон юм.

Байт харваа:

  • Д.Сэлэнгэ
  • Б.Оюун-Эрдэнэ

Хөнгөн атлетик:

  • П.Энхманлай (Тэргэнцэртэй уралдах 100 метрийн зай)
  • Ц.Баттулга (Бөөрөнцөг түлхэлт)

Жүдо:

  • Б.Баттөгс (Эрэгтэй, 90 кг)
  • Д.Ганбат (Эрэгтэй, +90 кг)
  • Т.Сувд-Эрдэнэ (Эмэгтэй, 48 кг)
  • Л.Туруунаа (Эмэгтэй, 70 кг)

Поуэрлифтинг:

  • Э.Содномпилжээ (Эрэгтэй, -107 кг)

Таеквондо:

  • Г.Болор-Эрдэнэ (Эрэгтэй, 63 кг)
  • У.Сүрэнжав (Эмэгтэй, 52 кг)

Усанд сэлэлт:

  • Х.Номуун (Эмэгтэй, 50, 400 метрийн чөлөөт сэлэлт)

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд