Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын ГХЯ-нд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын ГХЯ-нд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа

Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2024 оны наймдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Хун Лэй-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Н.Энхболд Монгол, Хятад хоёр улс нь уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд бөгөөд өнгөрсөн 75 жилийн хугацаанд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв.

Цаашид Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, бүхий л салбарын хамтын ажиллагааг орчин үеийн улс хоорондын харилцааны жишиг болгон урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.

БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал Хун Лэй, Элчин сайд Н.Энхболдод Элчин сайдын хүндтэй албан тушаалд тохоон томилогдсонд нь баяр хүргэж, Элчин сайд болон ЭСЯ-ны цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа онцлов.

 

                                                                              Эх сурвалж: Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд