Олимпод хүч сорьж шагналт байр эзэлсэн жүдоч Ё.Басхүүд дөрөв, Б.Эрдэнэбаярт хоёр өрөө байр бэлэглэжээ

Олимпод хүч сорьж шагналт байр эзэлсэн жүдоч Ё.Басхүүд дөрөв, Б.Эрдэнэбаярт хоёр өрөө байр бэлэглэжээ

Парисын олимпод хүч сорьж шагналт байр эзэлсэн тамирчдыг байраар шагнасан талаар жүдоч Ё.Басхүү өөрийн цахим хуудсаараа мэдээлэв.

Тодруулбал Завхан аймгийн "Даян" бөхийн дэвжээний тэргүүн Д.Дагвадорж болон Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, "Таван Хур" компанийн захирал Д.Даяндэмид нар хамтран Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, "Хилчин" спорт хорооны жүдоч, Монгол Улсын Гавьяат тамирчин Ё.Басхүүд дөрөв, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, "Хангарьд" спорт хорооны тамирчин Б.Эрдэнэбаярт хоёр өрөө байр бэлэглэжээ

Ё.Басхүү нь олимпод хоёр удаа шагналт VII байр эзэлсэн. Мөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хошой хүрэл (2021, 2023) медаль хүртсэн нэгэн.

Тэгвэл энэ жил 24 настай Б.Эрдэнэбаяр Парисын олимпоор эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд хүч үзэж шагналт VII байр эзэлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн онд Их Дуулга тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байв. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд