Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдийн тоглоомын талбай руу автомашин дайрч орж хүүхэд гэмтээсэн гэх цахим сүлжээнд тавигдсан мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ-ын ХМОННХ-ийн мэргэжилтэн Д.Оюун "Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд мөргөж гэмтээлээ гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 13:10 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн.
Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийхэд Prius20 маркийн автомашин тоглоомын талбайд тоглож байсан 6-9 насны дөрвөн хүүхдийг мөргөсөн. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал сайн, эмнэлгийн тусламж авсан байна.
Автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Энэхүү дуудлага мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа" гэлээ.