Торонтогийн олон улсын кино наадмын дэлгэцнээ “Чоно үүр шөнөөр ирдэг” монгол кино гарахаар болжээ

Торонтогийн олон улсын кино наадмын дэлгэцнээ “Чоно үүр шөнөөр ирдэг” монгол кино гарахаар болжээ

Торонтогийн олон улсын кино наадам эхлэхэд долоо хоног үлдээд байгаа юм. Энэ наадмын дэлгэцнээ, цаг уурын өөрчлөлтийн улмаас малгүй болж хот бараадсан монгол айлын тухай өгүүлэх “Чоно үүр шөнөөр ирдэг” (The Wolves Always Come at Night) баримтат кино Торонтогийн наадамд гарахаар болжээ.

Монгол, Австрали, Герман, Кубын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн тус кино 96 минут үргэлжлэх бөгөөд зудад малаа алдсан Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нар зохиолч, найруулагч Габриэллэ Брэдитэй хамтран амьдралын түүхээ кино зохиол болгон бичиж, гол дүрд өөрсдөө тогложээ. Киноны зохиолыг баримт, уран зөгнөл хослуулан бичсэнээрээ онцлог аж.

Мөн энэхүү кинонд Баянхонгор аймгаас Улаанбаатарт шилжин суурьшсан, дөрвөн хүүхэдтэй, Д.Даваасүрэнгийнх хэмээх айлын амьдралыг өгүүлэх бөгөөд Монголоос "Guru Media" компани хамтран ажилласан байна. Кино ирэх сарын 9, 10, 12, 14-нд дэлгэцнээ гарна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд