Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэж энэ сарын 30-ны өдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаад хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг онгоцоор хийж гүйцэтгэхээр болжээ.
Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аяллын жимээр аялж, алхдаг иргэдийг наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал ууланд аялж, алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Хортон шавж устгалын хорын нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ.